![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Цагаан ордонд жил хагасын өмнө АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама "Парисын хэлэлцээр"-т гарын үсэг зурах болсноо мэдэгдсэн бөгөөд уг хамтын ойлголтыг "Манай гарагийн хувьд эргэлт болсон үйл явдал юм" гэж үнэлжээ. Орон нутгийн цагаар 6-р сарын 1-ний өдөр мөн л Цагаан ордонд, АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп "Парисын хэлэлцээр"-ээс гарч байгаагаа зарлажээ.
Трамп хэлэхдээ, Америк шинээр хэлэлцээ хийх болно. Мөн дахиж "Парисын хэлэлцээр"-т нэгдэх, түүнчлэн цаг уурын өөрчлөлтийн талаарх шинэ хэлэлцээг ч санаачлах боломжтой. Гэхдээ Америкт заавал шударга байх хэрэгтэй гэжээ. "Парисын хэлэлцээр"-т заасан хөгжсөн улс орнууд хөгжиж байгаа орнуудад жил болгон 100 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлэх заалтыг тэрээр мөн шүүмжлэн, "Парисын хэлэлцээр" нь Ногоон уур амьсгалын сангаар дамжин Америкийн эд хөрөнгийг өөр оронд шилжүүлж байна гэжээ.
АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл гаргаж хэлэхдээ, Америкийн засгийн газрын удирдлагагүй ч гэсэн Америкийн ард түмэн бага нүүрстөрөгчтэй ирээдүйг сонгох болно. Америкийн засгийн газар "Парисын хэлэлцээр"-ээс гарсан ч муж болон хотууд, аж ахуйн нэгжүүд улам илүү хичээн зүтгэж, дэлхийн ирээдүйн төлөө тэмцэх болно гэдэгт итгэж байна гэжээ.
\Дүүрэнжаргал орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |