|
|
||
Синьхуа агентлагийн мэдээ: АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 6-р сарын 1-ний өдөр дэлхийн цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэх "Парисын хэлэлцээр"-ээс АНУ гарах болсноо албан ёсоор зарлажээ. АНУ-ын дотоодын олон салбарынхан ерөнхийлөгчийн уг шийдвэрийг шүүмжилж, эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама, Калифорни мужийн захирагч Жерри Браун болон 60 гаруй хотын дарга нар шүүмжилжээ.
АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама: Дональд Трампын засгийн газар "Парисын хэлэлцээр"-ээс гарч байгаа нь АНУ-ын ирээдүйг үгүйсгэж байгаа цөөхөн хэдэн орны тоонд оруулсан хэрэг юм гэжээ.
АНУ-ын Калифорни мужийн захирагч Жерри Браун "Парисын хэлэлцээр"-ээс гарах шийдвэрээ уншиж дуусаагүй байхад нь мэдэгдэл гаргаж, Дональд Трамп "Парисын хэлэлцээр"-ээс гарч байгаа нь "төөрөгдсөн, утгагүй үйлдэл юм" гэсэн бөгөөд Калифорни муж үүнийг эсэргүүцэж байгаа төдийгүй орон нутгийн захиргаанаас цаг уурын өөрчлөлттэй холбогдсон арга хэмжээ авах болно гэжээ.
АНУ-ын 60 гаруй хотын дарга нар Дональд Трампын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн нэгдсэн мэдэгдэл гаргажээ. Үүнд Лос Анжелес, Нью-Йорк, Солт Лэйк, Питтсбург зэрэг АНУ-ын томоохон хотуудын дарга нар ч багтжээ. Тэд хэлэхдээ, холбогдох хотуудын 36 сая Америк иргэн "Парисын хэлэлцээр"-ийг хүндэтгэн үзэж, үргэлжлэн дагах болно гэжээ.
\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |