• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Путин: АНУ, БНСУ-д "THAAD" систем байршуулахыг Орос хараад суухгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-02 09:54:10

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 1-нд Санкт-Петербургт АНУ, БНСУ-д "THAAD" пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байршуулахыг Орос зүгээр хараад суухгүй юм гэжээ.

Мөн өдөр Владимир Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн 21-р чуулга уулзалтад оролцож байгаа дэлхийн хэвлэл мэдээллийн 10 гол агентлагийн хариуцлагатай хүмүүстэй уулзсан байна. Тэрээр тэдний асуултад хариулахдаа, АНУ Европ тив болон Алс дорнодод пуужингийн эсрэг систем байршуулан өргөтгөж байгаа нь зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнийг бий болгоно. Орос Америкийн холбогдох үйл ажиллагааг хараад суухгүй. Үүнд мөн БНСУ-д "THAAD" пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байршуулах багтаж байна гэжээ.

В.Путин хэлэхдээ, БНАСАУ маргааш хэрэв цөмийн туршилт болон пуужин хөөргөх төлөвлөгөөгөө орхихыг мэдэгдэхэд хүрвэл АНУ бас өөр шалтгаар пуужингийн эсрэг систем байгуулах буюу Европ тивийнх шиг ямар ч шалтгаангүйгээр байгуулах болно. ОХУ үүнийг бодолхийлэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ОХУ-ын Алс дорнод болон Өмнөд Курилийн арлуудад цэргийн байршуулалт хийж байгаа нь Оросын санаачилсан ажиллагаа биш, харин гадаад нөхцөлд үндэслэн хийж байгаа хариу тусгал болно. Орос өөрийн аюулгүй байдлаа баталгаажуулж, Алс дорнодод бий болж байгаа заналхийллийг арилгахын төлөө юм. Өмнөд Курилийн арал бол цэргийн байршуулалтаа эрчимжүүлэх боломжтой газар юм. Хэрэв Өмнөд Курилийн аралд цэргийн хүчгүй болгоход хүрвэл бүхий л бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе