• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэтхэг, Пакистан ШХАБ-д амьжиргааны шинэ хүч сэлбэхийг хүсэж байна

CRI       (GMT+08:00) 2017-06-02 09:55:33

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүн-Ин 6-р сарын 1-нд хэвлэлийн бага хурал дээр, Энэтхэг, Пакистан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад элсэж орсны дараа "ШХАБ-ын дүрэм" болон "Урт хугацаагаар найрамдалтай хамтран ажиллах гэрээ"-ний тогтоолыг журамлаж, нэг чиглэлээр урагшлан найрамдалтай хамтран ажиллаж, "Шанхайн зориг санаа"-г баримтлан харилцаагаа сайжруулж, хамтаар ШХАБ-д амьжиргааны шинэ хүч сэлбэхийг хүсэж байна гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Энэтхэг, Пакистан удахгүй Астанад болох ШХАБ-ын дээд уулзалтын үеэр ШХАБ-ын албан ёсны гишүүн орон болох болно. Тухайн үед ШХАБ нь дэлхийн хамгийн том бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болно. Уг хоёр орон хоёр талын харилцаагаа сайжруулах нь ямар үр нөлөө авчрах талаар Хуа Чүн-Ин хэлэхдээ, ШХАБ-ыг дэг журамтай өргөтгөх нь гишүүн орнуудын тохиролцсон нийтлэг ойлголт юм. 2015 оны ШХАБ-ын Уфагийн дээд уулзалтаар гишүүн орнууд Энэтхэг, Пакистаныг гишүүн орноор элсэх журмыг эхлүүлсэн байна. 2016 оны Ташкентын дээд уулзалтаар Энэтхэг, Пакистаны ШХАБ-д элсэх санамж бичгийг баталсан юм. Одоо гишүүн орнууд Энэтхэг, Пакистан хоёр оронтой холбогдох хуулийн дэг журмыг гүйцэтгээд байна, холбогдох ажил урагштай явагдаж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе