• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Герман бол инновацийн хамтын ажиллагааны түнш

CRI       (GMT+08:00) 2017-06-02 10:43:21

6-р сарын 1-нд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Берлинд Германы канцлер Ангела Меркель нар "Хятад, Германы чуулга уулзалт - инновацийг хамтаар бий болгоё" форумд оролцож лекц уншсан байна. Ли Кэчян хэлэхдээ, Хятад Германы инновацийн эх баялаг харилцан нөхөх чанар ихтэй байж, инновацийн хамтын ажиллагааны түнш гэж хэлж болно. Хүчирхэг их инновацийн түншийн харилцаа нь хоёр орны бүтээлч хамтын ажиллагаанд хүчирхэг хөдөлгүүр бий болгож, хөгжиж байгаа орон болон хөгжингүй орны хамтын ажиллагааны үлгэр жишээ бөгөөд Хятад Европын инновацийн хамтын ажиллагаанд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, инноваци нь Хятад, Германы харилцаанд шинэ хөдөлгөгч хүч бий болгож өгчээ. Бид инновациар удирдуулж хамтын ажиллагаагаа эрчимжүүлбэл зохино. Хятад, Германы инновацийн хамтын ажиллагаа нь зөвхөн шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаа биш, зөвхөн суурь судалгаанд л хязгаарлагдах биш, зөвхөн боловсролын салбарт л хязгаарлагдах биш, харин бидний аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, зах зээлийн хамтын ажиллагаанд илүү илэрч байдаг гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, ирэх сард Ши Жиньпин дарга Германд айлчилж, Хамбургт болох Их 20-ийн дээд уулзалтад оролцох болно. Германы талтай нэн нягт инновацийн түншийн харилцаа тогтоож, стратегийн дайчлах хүчийг эрчимжүүлэн дээд давхаргын хэлхээ холбоог улам нягт болгон, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн, хоёр орны хөгжлийн стратеги санаачилгыг уялдуулан холбож нэн олон үлгэр жишээ төсөл дэвшүүлэн хөгжлийн боломжийг хамтдаа хүртээмж болгон дэлхийн өрсөлдөөн сорилтыг хамтдаа даван туулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Германы канцлер Ангела Меркель хэлэхдээ, өнгөрсөн жил Герман, Хятадын худалдааны хэмжээ 170 тэрбум еврод хүрч, Хятад улс нь Германы хамгийн том худалдааны түнш болж, хоёр орны харилцан хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдсэн байна. Хятадын талын зах зээлд орох зөвшөөрлөө чөлөөтэй шударга болгож, оюуны өмчийн эрхийг хамгаалж байгааг Герман сайшааж, Хятадын талтай хамтдаа инноваци бүтээх бодлогын тавцан бий болгож, инноваци болон дээд техник технологийн хөгжлийн стратегийг уялдуулан холбож, том аж ахуйн нэгж болон жижиг дунд аж ахуйн нэгжийн чухал салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа урагшлуулахыг дэмжиж, их дээд сургууль, ажил мэргэжлийн боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Герман Хятадын инновацийн түншийн харилцааны нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд Герман бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе