• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Туул гол дээр барих Баянзүрхийн гүүрийн шавыг тавилаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-02 17:22:31

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Туул гол дээр Баянзүрхийн 321 метр, Сонсголонгийн 289 метр урт төмөр бетон гүүрийг шинээр барих" төслийн Баянзүрхийн гүүрийн Шав тавих ёслол 6-р сарын 2-ны өдөр боллоо.

Тус ёслолд БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны зөвлөх Сүнь Вэйрэнь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С. Батболд, УИХ-ын гишүүн Б. Батзориг, барилгын ерөнхий гүйцэтгэгч Бээжин Юни-Констракшн группийн Ерөнхий захирал Лю Жяньшэнь нар оролцож үг хэллээ.

Нийт 21 сая 400 мянган ам.долларын хөрөнгө оруулалт бүхий энэхүү төсөл 2019 он хүртэл үргэлжилнэ.  Энэ оны 4-р сарын 3-ны өдөр шав тавьсан Яармаг, Баянзүрх болон Сонсголонгийн гүүр нь бүгд 4 эгнээ бүхий замтай байх юм. 

1  2  3  4  5  
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе