• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахад түлхэц өгөхийг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-03 15:47:30
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же-и 2-нд хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлөөс гаргасан Солонгосын хойгийн цөмийн асуудалтай холбоотой шийдвэрүүдийг бүх талаар гүйцэд хэрэгжүүлж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийг хориглох болон энхийн хэлэлцээг дэмжихийг эрчимжүүлж, тус хойгийн цөмийн асуудлыг энх тайвны аргаар зохицуулахад түлхэц өгөхийг талуудад уриалж байна гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн өдөр санал нэгтэй шийдвэр баталж, Солонгос улс цөмийн пуужин туршсан явдлыг хатуу буруушаасан бөгөөд нэн олон тооны байгууллага болон хувь хүнийг хориг тавих дансанд хамруулжээ.

Лю Же-и тус шийдвэр батлагдсаны дараа илтгэл тавихдаа, Аюулгүйн зөвлөлийн шийдвэрт Солонгосын баллистик пуужингийн технологийг ашиглан, хөөргөлт хийж байгаа талаар тодорхой заалт гаргасан. Солонгосын эдгээр үйл ажиллагааг Хятад улс эсэргүүцэж байна хэмээн онцолжээ.

Лю Же-и, Хятад улс бол Солонгосын хойгийн ойр хөрш тул тус хойгийг цөмийн зэвсэггүй, энх тайван, тогтвортой байлгаж, зөрчил маргааныг яриа хэлэлцээгээр дамжуулан шийдвэрлэхийг тууштай дэмжинэ. Тус хойгт дайн дажин дэгдээхийг эсэргүүцнэ. Хятад улсын зүгээс тус хойгийн байдалтай холбогдуулан, хойгийг цөмийн зэвсэггүй байлгах болон хойгийн энх тайвны механизм байгуулах зэргийг дэмжих мөн Солонгос улс цөмийн пуужингийн үйл ажиллагаагаа түр зогсоож, Америк болон Өмнөд Солонгос цэргийн нэгдсэн томоохон хэмжээний сургуулилтаа түр зогсоох тухай санаачилгыг дэвшүүлж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе