• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шангри-Лагийн 16 дахь хэлцэл нээгдлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-03 15:35:23
Шангри-Лагийн 16 дахь хэлцэл 2-нд Сингапурт нээгдлээ. Тус хуралд Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийн шинжлэх ухаан техникийн дээд сургуулийн дэд захирал Хэ Лэй тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Хятадын төлөөлөгчид Ази Номхон Далайн бүс нутагт нүүрлэж байгаа цөмийн эрсдэл, аюулгүйн хамтын ажиллагааны шинэ загвар, шинэ технологийн батлан хамгаалах салбар дахь хэрэгцээ, тэнгист мөргөлдөөн үүсэхээс зайлсхийх зэрэг сэдвээр талуудтай хэлцэл өрнүүлэх болно.

2-4-ний өдрүүдэд Сингапурт зохион байгуулагдах Шангри-Лагийн хэлцэлд сайдын хэмжээний 22 төлөөлөгч, 12 орны цэргийн удирдагч мөн 39 орны цэргийн өндөр албаны хүмүүс болон эрдэмтэд оролцож байна. Олон орны төлөөлөгчид Ази номхон далай аюулгүйн хамтын ажиллагаа, бүс нутгийн халуун цэгийн асуудлаар хэлцэл өрнүүлж, бас хоёр талт болон олон талт уулзалт хийх болно.

Шангри-Лагийн хэлцлийн албан ёсны нэр нь Азийн аюулгүйн дээд уулзалт юм. Уг хэлцлийг Английн олон улсын стратеги судлах хүрээлэнгээс анх санаачилж, Сингапурын засгийн газрын дэмжлэг дор 2002 оноос олон талт форум болгон зохиох болсон юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе