|
|
||
Ли Кэчян эн тэргүүнд дарга Ши Жиньпиний хаан Филипп Леопольд Луйз Мэрид илгээсэн дотнын мэндчилгээг уламжиллаа. Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Бельги улс нь гүн зузаан уламжлалт найрамдалтай бөгөөд хоёр талын харилцаа өдрөөс өдөрт нягтарч байна. Дарга Ши Жиньпин болон цог жавхлант эзэн хаан харилцан амжилттай айлчилж, хоёр орны харилцааны хөгжилд эрч хүч авчирлаа. Хятадын тал Бельгийн талтай хамтдаа хичээж, хөгжлийн стратегиа уялдуулан, давуу талаараа харилцан нөхөж, дэд бүтцээрээ холбогдохыг эрчимжүүлж, өндөр технологи, эрчим хүчний хэмнэлттэй байгаль хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх ёстой гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс өөрчлөлтөө гүзгийрүүлж, нээлттэй байлгахаа өргөтгөх явцад асар их зах зээлийн боломж гарч байна. Бельгийн аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулж бизнес эхлүүлэн, хоёр тал харилцан ашигтай хамтаар ашиг хүртэхийг хүсэж байна гэжээ.
Филипп хэлэхдээ, Бельги Хятад хоёр орон урт удаан жилийн найрамдалт харилцаатай юм. Бид Хятадад олон удаа айлчилж байсан. Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгаад олсон аугаа их ололт амжилт надад гүнзгий сэтгэгдэл үлдээлээ. Хятадын хөгжил бүс нутаг тэрчлэн дэлхий дахинд боломж авчирч байна. Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын үйл хэрэг дэх ойлголцлоо нягтруулж, дэлхийн чанартай сорилтод хамтдаа хандахад Бельгийн тал бэлэн байна гэжээ.
Хоёр тал харилцан сонирхсон хоёр орны хийгээд олон улс болон бүс нутгийн асуудлаар санал солилцлоо. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |