• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин-Астана-Бээжин чиглэлийн нислэгийн маршрут нээхээ мэдэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-03 15:27:00

Хятадын олон улсын агаарын тээврийн хязгаарлагдмал компани Бээжин-Астана-Бээжин чиглэлээр нислэг үйлдэх болсноо Казахстаны нийслэл Астанад 2-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

БНХАУ-аас Казахстанд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жан Ханьхүй хэвлэлийн бага хурал дээр "Казахстан бол "нэг бүс нэг зам"-ын байгуулалтын чухал оролцогч орон бөгөөд төв Ази дахь Хятад улсын худалдааны хамгийн том түнш, "нэг бүс нэг зам" дагуух Хятад улсын хөрөнгө оруулалтыг хамгийн их татсан орон болоод байна. Хятадын олон улсын агаарын тээврийн ХК нь уг нислэгийн маршрутыг нээж байгаа нь Хятад, Казахстаны харилцааны хөгжилд маш чухал ач холбогдолтой" гэв.

Хятадын олон улсын агаарын тээврийн ХК нь уг маршрутаар анхны нислэгээ 6-р сарын 1-нд амжилттай үйлдсэн бөгөөд тус чиглэлд долоо хоногийн Мягмар, Пүрэв, Ням гарагуудад нислэг үйлдэж байх юм байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе