|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2-ны өдөр Европын Зөвлөлийн дарга Жан - Клод Юнкерын хамт Брюссельд болсон "Хятад-Европын жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны семинар"-т оролцжээ.
Ли Кэчян "жижиг дунд аж ахуйн нэгжүүд нь олон нийтээрээ бизнес эхлэн, инновацитай ажиллахын чухал тулгуур хүчин болох төдийгүй, ажлын орон тоо бий болгох гол арга зам юм. Хятад Европын жижиг дунд аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь харилцан давуу талаа нөхөж, хамтаар ашиг хүртэх бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох болон эдийн засгийн даяаршлыг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд ч ашигтай. Тиймээс хоёр талаараа хүчээ нэгтгэн, улам олон индэр тавцанг байгуулж, Хятад Европын томоохон болон жижиг дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, нэгдэлтэй хөгжлийг биелүүлж, улам олон ажлын орон тоог бий болгохыг хүсэж байна. Өөрийн орны банк санхүүгийн байгууллага хөнгөлөлтийн ерөнхий систем ажиллуулахыг Хятад улсын засгийн газар дэмжиж, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө босгох улам хялбар нөхцөлийг бүрдүүлж өгөх болно" гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |