• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аюулгүйн зөвлөл шинэ тогтоол баталжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-03 15:40:58

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2-нд шинэ тогтоол баталж, БНАСАУ-ын цөмийн хошуут пуужингийн туршилтын ажиллагааг хатуу зэмлэсэн бөгөөд холбогдох хувь хүн болон албан байгууллагыг хоригийн жагсаалтад хамруулжээ.

Шийдвэрт "БНАСАУ цөмийн зэвсэг болон баллистик пуужин судалж байгааг аюулгүйн зөвлөл хамгийн хатуугаар зэмлэн буруушааж байгаа бөгөөд тус орон цөмийн төлөвлөгөөгөө эргэлт буцалтгүй бүрмөсөн орхиж, холбогдох судалгаа туршилтын ажиллагаагаа даруй зогсоохыг дахин шаардаж байна. Солонгосын хойг, тэрчлэн зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал нь маш чухал болохоор холбогдох талуудтай улс төр, дипломат арга замаар асуудлыг зохицуулах гарцыг хайхад бэлэн бөгөөд аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд, цаашлаад бусад улс орнуудтай зөвшилцлийн төсөл арга зам хангаж ажиллахыг хүсэж байна" гэжээ.

Энэхүү тогтоолын дагуу БНАСАУ-ын 14 хүн, 4 байгууллага нэгжийн хөрөнгийг царцаасан аж.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе