Террорист халдлагын улмаас 6 хүн амиа алдав
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-06-04 15:06:36
Орон нутгийн цагаар 4-нд Их Британий цагдаагийн газрын мэдэгдсэнээр, 3-ны орой Лондонд болсон хоёр удаагийн террорист халдлагын улмаас 6 хүн амиа алдаж, цагдаа нар 3 сэжигтнийг буудан хороосон байна.
Лондонгийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр, хэргийн явцад нэг цагдаа хүнд шархаджээ. Их Британий хэвлэлд мэдээлснээр, наад зах нь 20 шархтныг эмнэлэгт хүргэн эмчилж байгаа бөгөөд цагдаагийн тал энэ тухай нотлоогүй байна гэжээ.
Их Британий хэвлэлд нийтэлсэн, халдлага болсон газрын зурагт харуулснаар, бууны суманд өртсөн сэжигтэн газар хэвтэж, бүслүүрээрээ тэсрэх бодис адил зүйл ороожээ.
3-ны орой, Лондонгийн гүүр, түүний ойролцоох нэгэн зах, Лондонгийн баруун өмнө биеийн Vauxhall зэрэг гурван газарт гурван удаа халдлага гарч, Лондонгийн гүүрэн дээр ачааны машин зам явган хүмүүсийг дайрчээ. Урьдах хоёр удаагийн хэрэг "террорист халдлага" болохыг Цагдаагийн тал нотлоод байгаа ба Vauxhall-д хутгаар хүн шархдуулсан хэрэг нь нөгөө хоёр хэрэгтэй холбоогүй юм байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл