• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад-Европын удирдагчдын 19-р уулзалтын үр дүнгийн жагсаалт

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-04 15:26:08
2017 оны 6-р сарын 1-2-нд, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Европын Зөвлөлийн дарга Дональд Туск, Европын Холбооны комиссын дарга Жан - Клод Юнкер нартай Брюссельд Хятад-Европын удирдагчдын 19-р уулзалт хийв. Ли Кэчян ерөнхий сайд Юнкертэй хамт Хятад, Европын аж үйлдвэр худалдааны дээд хурал, Хятад-Европын Холбооны жижиг дунд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа өрнүүлэх хурал, Хятад, Европын шинэчлэлийн хамтын ажиллагааны хэлцэлд оролцов.

Хятад, Европын Холбооны удирдагчид дээрх уулзалтын үр дүнг үнэлэхдээ: Хятад, Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёл зэрэг салбарын харилцааны хөгжил илэрхий амжилтад хүрэв. Хоёр тал үргэлжлэн харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцан итгэсэн, харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрсэн зарчмын дагуу, удирдагчдын уулзалт, стратегийн дээд хэлцэл, эдийн засаг, худалдааны дээд хэлцэл, нийгэм соёлын солилцоо зэрэг 70 орчим хэлцэл, хамтын ажиллагааны механизмын үүргийг биелүүлж, энх тайван, өсөлт, өөрчлөлт, соёл боловсрол зэрэг дөрвөн том түншийн харилцааг гүнзгийрүүлж, хоёр талт, бүс нутгийн болон дэлхийн хэмжээний хамтын ажиллагааг өргөтгөхөд бэлэн байна гэжээ.

Хятад, Европын Холбоо харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрэх Хятад, Европын стратегийн бүх талын түншийн харилцааг гүнзгийрүүлэх асуудлаар хамтын ажиллагааны шинэ санал санаачилга гаргасан байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе