• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цуврал дэлбэрэлтийн улмаас 12 хүн амиа алдав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-04 16:06:52
3-нд Афганистаны нийслэл Кабулд гарсан цуврал дэлбэрэлтийн улмаас наад зах нь 12 хүн амиа алдаж, 18 хүн шархаджээ. Энэ бол 5-р сарын 31-нээс хойш, Афганистаны нийслэлд дахин гарсан халдлага юм.

Афганистаны Dawn телевизийн мэдээлснээр, дэлбэрэлт Кабулын хойд биед гарч, амиа золиослогч 3 этгээд цуврал дэлбэрэлт үйлдсэн хэмээн албаны хүн Синьхуа агентлагийн сэтгүүлчид нотолсон байна. Хэрэг гарах үед, хүмүүс 2-нд Кабулд болсон жагсаалд амиа алдагсдын гашуудалд оролцож байжээ.

5-р сарын 31-нд, Кабулд амиа золиослогч этгээд машин дэлбэлсний улмаас дор хаяж 100 хүн амиа алдаж, 600 хүн шархадсан юм. Энэ хэргээс болж, хотын иргэд нийслэлийн аюулгүй байдалд сэтгэл зовних болжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе