|
|
||
Дэлхийн их дээд сургуулийн эмэгтэй захирлуудын Бухарестын форум гурав хоног үргэлжлээд 6-р сарын 3-нд Румынд өндөрлөлөө. Хятад, Румын, АНУ, ОХУ, Франц, БНСУ, Турк, Серби, Испани, Финлянд зэрэг 50 гаруй улс орны их дээд сургуулиудын захирал, эрдэмтэд, "зохицсон удирдлага: Дээд боловсролын шинэ экологийн нөхцөл дэх их сургуулийн өөрчлөлт шинэчлэл" сэдвийн хүрээнд, үр ашигтай авч хэлэлцсэн байна.
Улс орнуудын их дээд сургууль, дээд боловсролын шинэ экологийн авчрах өрсөлдөөн сорилт, нөхцөл боломжийг чухалчилж, шинэ экологийн авчрах дарамт, шаардлагад зохицон, системийг сайжруулах, ялангуяа боловсролын инновацийн үр ашгаар нийгмийн экологийн өөрчлөлтийг дайчлах хэрэгтэй гэж хуралд оролцогсод үзсэн байна.
Дэлхийн их дээд сургуулиудын эмэгтэй захирлуудын форумын зохион байгуулах комиссын дарга, Орчин үеийн эмэгтэйчүүдийн манлайллын хүрээлэнгийн захирал профессор Лю Жинань: Одоо дэлхийн засаглал тодорхой бус, ээдрээтэй хүчин зүйлтэй тулгарч байгаа болохоор эмэгтэй, эрэгтэйн хамтын хүчин зүтгэл зайлшгүй хэрэгтэй, эмэгтэйчүүдийн оюун ухаан, манлайлах үүрэг гүйцэтгэх нь дэлхийн засаглалын бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд тустай юм гэжээ.
Энэ удаагийн Бухарестын форумыг Хятадын хэвлэл мэдээллийн их сургууль, Румыны Dimitrie Cantmills-ын Христийн их сургууль хамтран зохион явуулжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |