• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Дүньхуаны соёлын яармагийн олон улсын мөрөөдөл" арга хэмжээ болно

CRI       (GMT+08:00) 2017-06-05 15:31:52

6-р сарын 3-нд Бээжин хотноо "Дүньхуаны соёлын яармагийн олон улсын мөрөөдөл" арга хэмжээг эхлүүлэх ёслол болов.

"Дүньхуаны соёлын яармагийн олон улсын мөрөөдөл" хэмээх энэ удаагийн арга хэмжээ "Нэг бүс нэг замын шинэ торгоны замын соёлыг харуулж, Дүньхуаны мянган оны гайхамшгийг сэргээе" сэдвийн доор 2017 оны 7-р сарын 29-нээс 8-р сарын 6-нд Ганьсү мужийн Дүньхуаны олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд зохиогдоно. Тус арга хэмжээнд Дүньхуаны Фэйтянь дуу хөгжмийн наадам, HERO AD галт тэрэгний хөгжмийн наадам, Фэйтянь дуу хөгжим, галын наадам, Олон улсын хоолны соёлтой танилцах зэрэг иж бүрэн хөтөлбөр багтжээ. Тухайн үед "Нэг бүс нэг зам" дагуу улс орнуудын уран бүтээлчид, бизнесмен, албан тушаалтан, эрдэмтэн мэргэжилтэн, жуулчдыг хамтад нь урьж оролцуулах юм. Энэ арга хэмжээ "Нэг бүс нэг зам" дагуу орнуудын санаачилсан иргэдийн уялдаа холбоог хэрэгжүүлэн, Дүньхуаны хуучны гайхамшгийг дахин харуулж, Дүньхуаны аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа, соёлын хөгжлийг ахиулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе