|
|
||
3-ны орой Лондонд болсон террорист халдлагатай холбоотой 12 сэжигтнийг баривчилж, одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байна гэж Их Британийн цагдаагийн газар 4-нд баталсан байна.
Тус өдөр Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй телевизээр үг хэлэхдээ, Лондонгийн гүүр зэрэг газарт террорист халдлага гарсан нь Их Британи хэт даврагч үзлийг "өөхшүүлж" байгаагаас болсон юм. Одоо терроризмд "шинэ хандлага" үүсэж байна. Иймээс Их Британи терроризмын эсрэг ихээхэн арга хэмжээ авах шаардлагатай гэжээ. Түүнчлэн тэрээр, энэ сарын 8-нд хийхээр товлоод байсан парламентын сонгуулийг мөн тэр цагт нь хийх болно гэжээ.
4-нд "Исламын улс" хэт даврагч бүлэглэл түүнтэй холбоотой Амак агентлагаар дамжуулан, нэг хоногийн өмнө гарсан Лондонгийн террорист халдлагын хариуцлагыг хүлээхээ мэдэгджээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |