ХОУР Мэннью групптэй хамтран бяцхан хүүхдүүдийг баярлуулав

CRI       (GMT+08:00) 2017-06-05 09:50:02

ХОУР-гийн мэдээ: ХОУР 6-р сарын 3-ны өдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, Мэннью групптэй хамтарч ХОУР-гийн гадаад мэргэжилтэн, ажилтнуудын бяцхан хүүхдүүдийг баярлууллаа. Мөн өдөр 20 гаруй хүүхдийг эцэг эхчүүдийнх нь хамт Мэннью группийн Бээжин дэх салбарт айлчлуулж, үйлдвэртэй танилцуулан, сүү сүүн бүтээгдэхүүн болон сансрын нисгэгчдэд зориулсан тусгай бүтээгдэхүүнийг хэрхэн яаж үйлдвэрлэдгийг тайлбарлаж өгчээ. Хүүхдүүд Мэннью үйлдвэрийн баглаа боодол хийх меканикжсан техник технологи, ухаалаг роботуудыг нүд салгалгүй ширтэн, дурсгалын зураг татуулж байлаа.

Түүний дараа хүүхдүүдийг сансрын нисгэгчийн хувцастай хүн угтан авч хөгжөөнт, уралдаант тоглоомоор тоглуулж, тэдэнд сансрын хөлөг, пуужин бэлэглэлээ. Мөн хүүхдүүдийг сансрын нисгэгчдэд зориулж үйлдвэрлэсэн тусгай бүтээгдэхүүн болох сүү, тараг, өдрийн хоолоор дайлсан юм. Хүүхдүүд тэр өдөр маш их баяр хөөртэй, өндөр сэтгэгдэлтэй буцсан ба энэ арга хэмжээ тэдний хүүхэд насанд тохиосон нэгэн мартагдашгүй сайхан дурсамж болон үлдэх биз ээ.

До.Болдхуяг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл