|
|
||
Жүншинь агентлагийн Москва хот дахь салбарын мэдээ: Орон нутгийн цагаар 6-р сарын 4-нд, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лондон хотод гарсан террорист халдлагатай холбогдуулан Их Британид эмгэнэлийн цахилгаан илгээж, терроризмын эсрэг олон улс хамтран цохилт өгөхөө эрчимжүүлэх хэрэгтэйг онцолжээ.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр: Мөн өдөр Путин, Их Британийн Ерөнхий сайд Тереса Мейд эмгэнэлийн цахилгаан илгээж, Их Британи ард иргэдэд гүн эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр, Лондон хотод болсон террорист халдлагын хэргийг зэмлэн буруушааж, энэ хэргийн хохирогчдын гэр бүлийн өмнөөс харамсаж буйгаа илэрхийлэн, шархадсан хүмүүсийг түргэн эдгэрэхийг хүсэн ерөөлөө.
Тэрээр: Терроризмын эсрэг олон улс хамтран цохилт өгөхөө эрчимжүүлж, иймэрхүү төрлийн үйл ажиллагаатай эрс хатуу тэмцэх хэрэгтэй хэмээн онцлов.
Өнөөгийн байдлаар Лондон хотод гарсан террорист халдлагын улмаас 7 хүн амиа алдаж, 48 хүн шархадсан байна. Их Британид сүүлийн гурван сар дараалан террорист халдлага гарч байгаа юм.
Далайнтуяа
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |