• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь" ном казах хэлээр хэвлэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-06 09:35:06

6-р сарын 5-нд Казакстаны нийслэл Астана хотноо "Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь" номын казак хэвлэлийн нээлтийн ёслол болов.

Төв Хорооны ухуулах хэлтсийн дэд дарга Түө Жэнь нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: "Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь" номд Хятадын хөгжлийн ойлголт, хөгжлийн зам, гадаад дотоод бодлогыг системтэй өгүүлж, Ши Жиньпин даргын засаглалын тухай шинэ үзэл ойлголт, стратегийг төвлөрүүлэн тусгаж, шинэ цаг үед нам төрөө засах чухал онолууд, бодит асуудлуудын талаар гүнзгий хариулт өгсөн юм. Мөн олон улсын хамтын нийгэмлэгээс Хятад улсыг анхааран халамжилж буй тухай бүх талаар системтэй хариу өгсөн. "Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь" ном казак хэлээр гарсан нь Казакстаны ард түмэнд Хятадыг ажиглан мэдрэх шинэ цонх нээн өгч, хоёр орон засаглах туршлагаа солилцох шинэ индэр болж, Хятад, Казакстан хоёр орны найрамдлын шинэ нотолгоо болно гэжээ.

Казакстаны ерөнхийлөгчийн албаны дэд дарга Бачтитем Тимурблат: "Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлсэн нь" ном казак хэлээр гарсан нь Хятадын найрсаг хөрш Казакстан улсад засаглалын тухай туршлагаа хуваалцсан хэрэг юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе