• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүн, байгалийн шинэ харилцаа тогтоохыг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-06 10:11:58
5-нд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарна Антонио Гутерриш дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан илтгэл тавьж, хүн, байгалийн шинэ харилцаа тогтоохыг уриалжээ.

6-р сарын 5 бол дэлхийн байгаль орчны өдөр юм. Энэ жилийн байгаль орчны өдрийн арга хэмжээг "Хүн, байгаль харилцан түшилцэх ёстой" сэдвийн хүрээнд зохион байгуулжээ.

Мөн өдөр, Антонио Гутерриш тавьсан илтгэлдээ: Эрүүл орчингүй бол ядуурлыг арилгаж чадахгүй, хөгжиж чадахгүй. "Хүн бүхэн бидний цорын ганц өлгий нутгаа хамгаалах үүрэгтэй. Хуванцар хэрэглэх, авто машинаар аялахыг багасгаж, хүнсийг хэмнэн, байгаль орчиндоо ээлтэй хандахыг харилцан сануулж байх хэрэгтэй"-г онцолжээ.

1972 оны 10-р сард, НҮБ-ын Ерөнхий ассамблей 6-р сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгож, 1974 оноос эхлэн НҮБ-ын байгаль орчны төлөвлөлтийн газраас жил бүрийн байгаль орчны өдрөөр ямар нэг сэдэв гаргаж, эх дэлхийгээ хайрлаж хамгаалах сурталчилгааны арга хэмжээг зохион явуулдаг болсон юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе