• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энэ жилийн их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад 9.4 сая сурагч бүртгүүлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-06 15:20:52
2017 оны бүх Хятадын их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт 6-р сарын 7, 8-нд болно. Зарим мужийн шалгалтын хөтөлбөр адилгүй тул 9-нд мөн шалгалттай. Энэ жилийн их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад 9.4 сая сурагч бүртгүүлжээ.

Хятадын Боловсролын яамнаас гаргасан "2017 оны олон газар, олон салбарын ердийн дээд боловсролын оюутан элсүүлэх хөтөлбөр"-өөс үзвэл, 2017 онд бүх Хятадын их сургуулиудад нийт 3.72 сая оюутан элсэх юм. Энэ нь өнгөрсөн оныхоос 10 мянгаар нэмэгдсэн ч гэлээ өсөлтийн хэмжээ их биш байна.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе