• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Япон улс Хятадын "нэг бүс нэг зам" байгуулалтад нэгдэн орохыг сайшаана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-06 19:13:57

 Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 6-нд хэлэхдээ, "нэг бүс нэг зам" санаачилга Хятад Япон хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг биелүүлж, хамтын хөгжилд хүрэх шинэ индэр болохыг хүсэж байна, мөн Японы тал хоёр орны харилцааг сайжруулах асуудлаарх эрэл хүслээ бодит үйл ажиллагаа дээрээ харуулахыг хүсэж байна гэжээ.

Хуа Чүнь-ин: "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын явцад, Хятадын тал зам дагуух орнуудтай хамтаар, шударга, зүй зохистой, ил тод олон улсын эдийн засаг худалдааны хөрөнгө оруулалтын дүрэм гурмын систем байгуулахын тулд хичээн зүтгэж байна. Мөн энэхүү үзэл санааны дагуу, Хятад улс олон оронтой "нэг бүс нэг зам" -ын ажил хэрэгч хамтын ажиллагааны хэлэлцээр тохиролцож, бүх талын, олон салбарын хамтын ажиллагааны төсөл төлөвлөгөө тогтоосон юм гэжээ.

\Ренчинсоо\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе