• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Америкийн Калифорни мужийн даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-06 21:00:23

Хятад улсын дарга Ши Жиньпин 6-нд ардын их хурлын ордонд, Америкийн Калифорни мужийн дарга Жерри Браунтай уулзсан байна.

Ши Жиньпин: Хятад Америк дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа олон бэрхшээлийг даван туулж, хоёр орны ард түмэнд асар их үр өгөөж хүртээсээр ирсэн бөгөөд Ази номхон далайн бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэгдэлд тус дөхөм үзүүлсээр ирсэн юм. Хятад улс энх тайван, нээлттэй, ногоон хөгжлийн замыг баримтлах болно. Шинэ нөхцөл байдалд, хоёр оронд солилцоо, хамтын ажиллагааны салбараа өргөтгөх өргөн уудам оройн зайтай юм гэжээ.
  
Жерри Браун: Калифорни муж Хятадтай байх уламжлалт найрамдлаа нандигнадаг бөгөөд урт хугацааны турш уг хотын захиргаа Хятадын орон нутгийн захиргаатай яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа өрнүүлсээр ирлээ. Калифорни муж "нэг бүс нэг зам" байгуулалтыг өндрөөр сайшааж байгаа бөгөөд идэвхтэй оролцоход бэлэн байна гэжээ.


\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе