• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хилийн асуудлыг түргэн зохицуулах нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-06 10:55:53

Жүншинь агентлагийн мэдээ, Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь-Ин 5-ний өдөр хэвлэлийн бага хуралд, Хятад Энэтхэг хоёр орны удирдагч хилийн асуудлыг маш ихээр хүндэтгэж байна. Уулзахад бүрдээ энэ асуудлын тухай гүнзгий авч хэлэлцдэг. Хилийн асуудлыг түргэн зохицуулах нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцэх бөгөөд хоёр талын стратегийн зорилтыг биелүүлэх хүчин чармайлт болох юм гэжээ.

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Хятад, Энэтхэгийн хооронд хилийн маргаан байгаа боловч өнгөрсөн 40 жилд буун дуу гараагүй гэж саяхан Орост хэлсэн юм. Энэ тухай Хятадын тал хэрхэн үнэлэх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд Хуа Цүньин хариулахдаа,

Энэтхэгийн ерөнхий сайд Модийн Хятад, Энэтхэгийн харилцааны талаар хэлсэн үгний тухайд бид баярлаж байгаагаа илэрхийлж байна. Хятад, Энэтхэг хоёр их гүрэн болсны хувьд хоёр талын харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх нь маш чухал юм. Өдгөө, Хятад Энэтхэг Хилийн асуудлын тухай тусгай төлөөлөгчдийн уулзалтын механизмаар хилийн асуудлыг зохицуулах арга замыг авч хэлэлцэж байна. Үүний зэрэгцээ хамтдаа арга хэмжээ авч хилийн бүс нутгийн энх тайван, амар амгаланг хамгаалж байна. Хятадын тал Энэтхэгийн талтай хамтаар Хятад, Энэтхэгийн харилцааны хөгжлийн чиг шугамын дагуу, олон салбарын хамтын ажиллагааг улмаар гүнзгийрүүлж, хоёр орны хамтын хөгжлийг чармайн биелүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд нэн сайн үр өгөөж өгөх хэрэгтэй гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе