• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Астанагийн экспо 10-нд нээлтээ хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-06 10:34:16

6-р сарын 10-нд Казакстаны Астана хотод 2017 оны Астанагийн экспо нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн экспо "Ирээдүйн эрчим хүч" уриан дор болох юм. Хятадын павильон "Ирээдүйн эрчим хүч, ногоон торгоны зам"-ын дагуу шинэ төсөл, баялаг агуулга бүхий эдийн засаг, соёлын үйл ажиллагаагаар тус экспод оролцох болно.

Энэ экспод 115 улс, олон улсын 22 байгууллага оролцохоор болжээ. Экспо 6-р сарын 10-наас 9-р сарын 10 хүртэл 93 хоног үргэлжлэх бөгөөд давхацсан тоогоор 5 сая хүн үзнэ хэмээн төсөөлж байна.

Экспод оролцох хамгийн том талбай бүхий 1000 ам дөрвөлжин метр Хятадын павильоныг 5-р сарын 20-нд барьж дуусгасан юм.    \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе