• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын сэтгүүлчдийн айлчлал үргэлжилж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-06 08:43:43

БНХАУ-ын инноваци хөгжилтэй танилцан мэдээлэх зорилготой айлчилж байгаа Монголын сэтгүүлчдийн төлөөлөгчдийн нэг багийг Монгол улсын гадаад харилцааны яамны хэвлэл мэдээлэл, гадаад сурталчилгааны газрын орлогч дарга П.Баярмагнай ахлан Гуандун мужид хийх айлчлалаа үргэлжлүүлж байна.

6-р сарын 4-нд сэтгүүлчдийн баг Нань Фан сонины группт айлчилж, Чэнь овогтын номын хүрээлэнг үзэн танилцжээ. Нань фан сонины групп нь "Нань Фан" өдрийн сонин, мөн түүнийг үүсгэн байгуулсан сонин сэтгүүлүүдийн суурин дээр хөгжиж ирсэн юм. "Нань Фан" өдрийн сонины анхны дугаарыг 1949 оны 10-р сарын 23-нд Гуанжөү хотноо хэвлэж байжээ. 2017 оны 1-р сарын байдлаар, мэдээллийн группийн харьяанд 8 сонин, 9 сэтгүүл, 14 вэб сайт түүнчлэн төрөл бүрийн 53 аппликейшн вичат ажиллуулж, нийт уншигч, хэрэглэгчийн тоо 200 саяд хүрсэн байна. "Нань Фан" сонины группийн удирдах зөвлөлийн гишүүн, "Нань Фан" мэдээний сайтын ерөнхий редактор Ху Жянь тус байгууллагын хөгжлийн талаар танилцуулж, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав.

Чэнь Овогтын номын хүрээлэнгийн барилга нь 1893 онд байгуулагдсан Линь Нань нутгийн тахилгын ордны онцлогийг шингээсэн бөгөөд "Линь Наний барилга урлагийн гэрэлт сувд" хэмээн нэрийддэг. Нийт талбай нь 15 мянган хавтгай дөрвөлжин метр, том жижиг 19 барилгаас бүрддэг. Мод, тоосго, чулуу, шохой, шаазан сийлбэрүүдээрээ алдартай. 2008 онд Хятадын үндэсний аялал жуулчлалын газраас уг номын хүрээлэнд "4 А" зэрэглэлийн үзэмжит газрын цол олгосон юм.

Та бүхэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орлогч дарга, "Өнөөдөр" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Заяабатын "Нань Фан" сонины групптэй танилцсан сэтгэгдлийг мэдээллийн эхэнд байрлуулсан бичлэгээс бүлээн авч сонсоно уу.

ХОУР-гийн сурвалжлагч Урьхан, Сандаг нар мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе