Хятад, Казахстаны хэвлэл мэдээллийн симпозиум боллоо

CRI       (GMT+08:00) 2017-06-06 10:05:50

Ши Жиньпин дарга Казахстанд төрийн айлчлал хийж, ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 17-р уулзалтад оролцож, Астанагийн тусгай Экспогийн нээлтийн ёслолд оролцох гэж байгаатай холбогдуулан 6-р сарын 5-нд Хятад, Казахстаны хэвлэл мэдээллийн симпозиум Казахстаны нийслэл Астанад болсон байна. Хоёр орны хэвлэл мэдээллийн хариуцлагатнууд хоёр орны найрсаг харилцааны хөгжил болон олон салбарын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын идэвхтэй үүргийг бадруулах, хэвлэл мэдээллийн байгууллагын харилцаа хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх зэрэг талаар саналаа гүнзгий солилцон өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Ши Жиньпин даргын айлчлал болон түүний оролцох олон үйл ажиллагааг хамтдаа сайтар мэдээлж, хойшид нэн олон дээд хэмжээний яриа хэлцэл зохион байгуулж, нэн олон сэтгүүлч, редактор, хөтлөгчдийг харилцан айлчлуулж, мэдээлэл солилцон, нэгдсэн сурвалжлага бэлтгэж, боловсон хүчин бэлтгэх талаар бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэхийг дэмжиж, Хятад, Казахстаны хэвлэл мэдээллийн харилцаа хамтын ажиллагааг тал бүрийн өргөн хүрээнд олон давхаргаар хөгжихийг дэмжих болно гэж хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлагатнууд илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл