• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Энхийн хэлэлцээг сэргээхийг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-06 15:20:05
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 5-нд мэдэгдэл гаргаж, энхийн хэлэлцээг сэргээж, мөргөлдөөнийг эцэслүүлэн, "хоёр орны төсөл"-ийг хэрэгжүүлэхийг Палестин, Израйльд хандан уриалав.

Мөн өдөр Ойрх Дорнодын 3 дугаар дайн болсны 50 жилийн ойн өдөр тохиов. Гутерриш мэдэгдэлдээ: 50 жилийн тэртээх энэ өдөр Ойрх Дорнодын 3 дугаар дайн эхэлж, Израйльчууд Йордан голын баруун эрэг, Зүүн Иерусалим, Газрын зурвас, Голаны өндөрлөгийг эзэлснээр Палестины ард түмэнд хүмүүнлэгийн болон хөгжлийн хүнд бэрхшээл учруулж, хүчирхийлэл, хариу авах арга хэмжээ үргэлжилсээр байна.

Гутерриш хэлэхдээ: Газар нутаг эзлэхийг эцэслүүлж, хэлэлцээгээр дамжуулан "хоёр орны төсөл"-өөр тохиролцох нь үүрдийн энх тайвныг тогтоох цорын ганц арга зам юм. Ингэж байж Израйлийн аюулгүй байдлын шаардлага, Палестины тусгаар улс байгуулах хүслийг биелүүлж, Палестины ард түмний халдашгүй ашиг сонирхлыг биелүүлнэ. Энэ зорилтыг орхиж болохгүй гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе