"Нэг бүс нэг зам" олон улсын зам тээврийн холбоо байгуулах асуудлаар нийтлэг ойлголтод хүрэв

CRI       (GMT+08:00) 2017-06-06 18:16:44

Энэ сарын 5-нд Бээжин хотноо "2017 оны Дэлхийн Зам тээврийн их хурал нээгдлээ. Хуралд гадаад дотоодын 200-гаад төлөөлөгч оролцон, "Нэг бүс нэг зам" санаачилгын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Хуралд оролцогсод хурлаар "Нэг бүс нэг зам" олон улсын зам тээврийн холбоо"-г байгуулах асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Энэ удаагийн хурал "шинээ бүтээмжийг дэмжин, ногоон хөгжлийг уялдуулах" сэдвийн дор болж, олон улсын хамтын ажиллагааны инновацийн индэр байгуулан, зам тээврийн үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлж, удирдлагыг шинэчлэн, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулах зорилготой юм. Хятадын Шинжлэх ухаан, Технологийн Яамны сайд Вань Ган хэлэхдээ: Энэ удаагийн хурлын зорилт бол "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хөгжлийн бодлого "Нэг бүс нэг зам" санаачилгатай яв цав нийцэж байна гэжээ.

Ойрын 5 жилд Хятадын зам тээврийн цар хүрээ, бүтэц, чанар зэрэг талаар асар их өөрчлөлт гарч, зам тээврийн дэд бүтцийн сүлжээ нэгэнт бүрдээд байна. Хятадын Зам тээврийн яамны дэд сайд Дай Дүнчан хэлэхдээ:

Хятад улс хурдны төмөр зам, хурдны авто зам, том гүүр, урт туннель, агаарын аяллын аюулгүйн байдал, усан боомт, гүнд шумбах зэрэг иж бүрэн техникийг системтэй эзэмшиж, тэнгис дамнасан төслүүд, уулын гүүр, туннель байгуулах, усан боомт байгуулах зэрэг чухал технологийн хувьд дэлхийд тэргүүлэх түвшинд хүрч, Хонконг-Жүхай-Макао чиглэлийн том гүүр, Ян Шань боомтын чингэлэг тээврийн зогсоол, Хөх мөрний боомтын усны аяллын замын удирдлага зэрэг зам харилцааны томоохон, чухал барилга байгууламжийг бүтээн байгуулсан юм. Дотооддоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн том оврын нисэх онгоц, цахилгаан авто машин, онцгой усан онгоц, бага дунд хурдтай соронзон төмөр замыг судлан хөгжүүлж, ашиглах талаар ахиц гаргасан гэжээ.

Олон улсын тэргүүний технологитой харьцуулахад Хятадын зам харилцаа, тээврийн хөгжилд дутагдалтай тал байгаа бөгөөд олон улсын тэргүүний түвшнээс зохих зөрөө бий. Шинэ нөхцөлд Хятад улс цогцолбор зам харилцааны тээврийг хөгжүүлж, зам харилцаа, тээврийн бүтцийн хангамжийн өөрчлөлт хийх шаардлагатай байгааг тэрээр онцолжээ. Дай Дүнчан хэлэхдээ:

Бид Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хөх мөрний эдийн засгийн бүс зэрэг чухал бүс нутгийн хөгжил, шинэ тулгар хөгжиж буй хотжилт, ядуурлаас ангижруулах стратегийн хэрэгжилтийг чухалчилж, дутагдалтай талаа нөхөж, тээврийн үйлчилгээний зохицуулалт, адил тэгш байхыг эрчимжүүлнэ. Бид зам харилцааны аюулгүй байдал, гэнэтийн ослоос авран туслах баталгааны чадавхыг дээшлүүлэхэд анхаарч, ногоон, хүчилтөрөгч бага ялгаруулах, цогц хөгжих түвшинг дээшлүүлнэ. Үүний зэрэгцээ олон улсын хөгжлийн шинэ орчин, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын шаардлагын дагуу олон улсын зам харилцааны баталгааны чадавх, дэд бүтцийг харилцан холбох түвшинг дээшлүүлж, бүх талаар гадаадад нээлттэй байх бодлогод үр ашигтай үйлчилнэ гэжээ.

Энэ удаагийн уулзалтын үеэр хуралд оролцсон төлөөлөгчид "Нэг бүс нэг зам"-ын олон улсын зам харилцааны холбоо байгуулах талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Эхний ээлжинд тохиролцоогоор, тус холбоог энэ оны 11-р сард Дэлхийн зам тээврийн уулзалтын үеэр албан ёсоор байгуулахаар болсон юм. Малайзын Барилгын яамны барилгын газрын дарга Лим энэ тухай санаачлагыг тунхаглан уншсан байна.

Энэ холбоо маань зам харилцааны дэд бүтцийн чухал барилга, уулзвар газар, гол гол барилгад чиглүүлэн зам дагуу олон орон, холбогдох салбарууд эн тэргүүнд дутуу байгаа замыг хэсгийг гүйцээж, саад болж байгаа замыг шулуутган, зам харилцааны аюулгүй байдлын хамгаалалтын иж бүрэн барилга байгуулалт, удирдах тоног төхөөрөмжийг боловсронгуй болгож, зам харилцааны саадгүй түвшнийг дээшлүүлэх санаачилга гаргасан юм гэжээ.

"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт тасралтгүй гүнзгийрэхийн хэрээр Хятадын зам харилцаа, тээврийн стандарт, технологи, үйлчилгээ, аж ахуйн нэгжийн дэлхийн хэмжээнд хөгжих үйл явцыг түргэтгэх нь дамжиггүй юм. Хятадын авто замын судалгааны нийгэмлэгийн зөвлөлийн орлогч дарга бөгөөд нарийн бичгийн дарга Лю Вэньжэ хэлэхдээ: Тус холбоо байгуулагдсан нь Хятадын зам харилцааны салбарын стандарт, технологийн дэвшлийг ахиулах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл