• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын Төвдийн төлөөлөгчдийн бүлгэм Тайланд улсад айлчлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-06 09:40:35

Төвдийн Өөртөө Засах Орны Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны гишүүн бөгөөд Линжи хотын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Доржцэрэнгээр ахлуулсан БХАТИХ-ын Төвдийн төлөөлөгчдийн бүлгэм Тайланд улсад найрсаг айлчлал хийж, тус орны хууль тогтоох парламентын дарга Порнреч Вичитчолчай, Тайланд-Хятадын соёл, эдийн засгийн нийгэмлэгийн дарга Бхокин Бхалакула болон орон нутгийн захиргаа, эрдэм шинжилгээний байгууллагынхантай уулзсан байна.

Уулзалтаар Доржцэрэн Төвдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилт, ТӨЗО-ны АТИХ-ын гол үүргийг танилцуулжээ. Тэрээр "ХКН, Төв засгийн газрын удирдлага дор, ТӨЗО хэдэн аравхан жилийн хугацаанд үсрэнгүй хөгжиж, нийгмийн байдалд асар том өөрчлөлт гарсан. Төвдийн үйлдвэрлэх хүчний түвшин дээшилж, олон нийтийн үндсэн үйлчилгээний цар хүрээ тэлж, шилдэг өв уламжлалыг үр ашигтай хамгаалан хөгжүүлж, иргэдийн шашин шүтэх эрх чөлөө гүйцэд баталгаажиж, экологийн чанар ч нааштай хамгаалагдсан" гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе