• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин 2017 оны "дэлхийн сансрын хайгуул судалгааны чуулган"-нд баярын захиа илгээжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-06 14:00:58
2017 оны "дэлхийн сансрын хайгуул судалгааны чуулган" 6-р сарын 6-нд Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин тус чуулганд баярын захиа ирүүлжээ.

Ши Жиньпин захиандаа: Хүн төрөлхтөн эрт дээр үеэс сансрын уудмыг сонирхон, түүний нууцыг нээхийг эрэлхийлсээр ирсэн. 20-р зуунд хүн төрөлхтөн сансар огторгуйд хайгуул судалгаа хийсэн гайхамшигт түүхэн хуудсыг бичиглэсэн юм. Сансрын технологи нь хүн төрөлхтний нийгмийн хөгжил, иргэдийн амьдрал асар их нөлөө үзүүлдэг тул сансар судлалын технологийн ололт амжилт дэлхийн ард түмэнд улам их үр ашиг хүртээх нь дамжиггүй. Хятад улс эрт дээр үеэс сансар судлал, сансрын технологийн инновацид анхаарал хандуулж ирсэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сансрын уудмыг энхийн төлөө нээн хөгжүүлж, холбогдох ололт амжилтаар хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг байгуулахад улам их үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Энэ удаагийн чуулган нь дэлхийн сансар судлалын технологийн хөгжил, олон улсын солилцоо, хамтын ажиллагааг эрчтэй ахиулна гэдэгт итгэж байна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе