• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НАТО өргөтгөл явуулсаар байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-06 15:16:26

6-р сарын 5-нд НАТО Монтенегро улсыг 29 дэх гишүүн орноороо элсүүлж, 2009 оноос хойших анх удаа гишүүний өргөтгөл хийсэн байна.

Мөн өдөр Вашингтон хотноо, Монтенегро улсын ерөнхий сайд Дуско Маркович: Баруун Балканы бүсэд дахин анхаарал хандуулж, тус бүсийн бусад орныг байгууллагадаа хамруулах гэсэн НАТО-ийн бодлогыг Монтенегро улс хэлбэрэлтгүй дэмжинэ гэжээ.

Монтенегро бол 2009 онд Хорват, Албани хоёр улс НАТО-д элссэний дараах тус байгууллагын Балканы бүс дэх шинэ гишүүн болсон бөгөөд гол нь Балканы бүс дэх Оросын нөлөөг улам буруулах зэрэг стратегийн шаардлагын улмаас ийм алхам хийсэн гэж шинжээчид үзэж байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе