Ал-Ракийг чөлөөлөх тулалдаан эхлэв
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-06-07 09:36:13
6-нд Курдын зэвсэгт хүчний удирдсан "Сирийн ардчилсан арми"-ийн хэвлэлийн төлөөлөгч нотлохдоо, мөн өдөр хэт даврагч "Исламын улс" бүлэглэлийн гол суурин Ал-Рак хотыг чөлөөлөх тулалдаан эхэлсэн гэжээ.
Их Британий Лондонд төвтэй "Сирийн хүний эрхийг ажиглагч байгууллага" мөн өдрийн үдээс өмнө мэдэгдэхдээ: Мөн өдөр "Сирийн ардчилсан арми" Ал-Ракийн эргэн тойрны олон бүсэд "Исламын улс" хэмээх зэвсэгт хүчинтэй ширүүн тулалдсан юм. Мөн АНУ-аар удирдуулсан олон улсын холбоотны цэрэг энэ бүс дэх "Исламын улс"-ын зэвсэгт хүчнийг агаараас довтолсон.
Орон нутгийн албаны хүн хэлэхдээ: Мөн өдөр "Сирийн ардчилсан арми" Ал-Рак хотын зүүн, умард, баруун талаас зэрэг довтолсон. Одоогоор тус хотын зарим дүүрэгт нэвтэрсэн байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл