• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон удаа ашиглах боломжтой сансрын аппарат зохион бүтээж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-07 10:32:49
Хятад улс сансарт хөөрч, буцан ирэх чадавх бүхий олон удаа ашиглах боломжтой сансрын аппарат зохион бүтээж байгаа бөгөөд хөдөлгүүр зэрэг гол техникийг газар дээр амжилттай туршжээ.

Бээжинд болсон 2017 оны дэлхийн сансар судлалын их хуралд, Хятадын сансрын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн корпорацийн дэд захирал Лю Шичуань: Сансарт аялах хүчин чадал нь найдвартай, өртөг багатай зөөгч пуужингийн судалгаанд шинэ ахиц гарлаа. Куайжөү-11 зөөгч пуужинг энэ оны эцсээр ашиглалтад оруулах тул бизнесийн зориулалттай зөөгч пуужингуудыг "ээлжийн автобусны журам"-аар ашиглах боломж бүрдэж байна. Сансрын барааг зөөж ирэх бүхээгийг зохион бүтээх ажил урагштай байгаа, 2019 онд хөөргөж, тойрог замд оруулан, туршихаар төлөвлөж байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе