Олон улсын хамтын нийгэмлэг эвлэрүүлэн зохицуулж байна
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-06-07 16:48:58
Саудын Араб зэрэг орон Катартай дипломат харилцаагаа тасална хэмээн гэнэт мэдэгдснээс болсон хямралд чиглүүлж, одоо олон улсын хамтын нийгэмлэг эвлэрүүлэн зохицуулах алхам хийж байгаа бөгөөд санал зөрөлдөөнөө хойш тавьж, яриа хэлцэл, харилцаагаар хямралыг зохицуулахыг талуудад уриалжээ.
6-нд Туркийн ерөнхийлөгчийн ордноос мэдэгдэхдээ, Эрдоган ерөнхийлөгч гадаад харилцааны эвлэрүүлэх ажил хийж, холбогдох орны удирдагчтай утсаар ярьж, хүлээцтэй байдлаа хэвээр хадгалж, хямралыг зохицуулахыг шаардаж байгаа ажээ.
Кувейтийн хэвлэлд мэдээлснээр, 6-нд Эмир Бах Саудын Арабт яаралтай айлчилж, Саудын Арабын ван Салман зэрэг тус орны удирдагчидтай хэлэлцэж, хямралыг зохицуулах зам суваг хайж байгаа ажээ.
5-нд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон, Персийн булангийн улсууд эв нэгдлээ хамгаалж, санал зөрөлдөөнөө арилгахыг уриалжээ. Цагаан Ордон мэдэгдэхдээ, холбогдох талтай харилцаж, Персийн булангийн улсууд хоорондын хурцадмал харилцааг зохицуулахад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бэлэн байна гэжээ.
5-ны орой Катарын Гадаад харилцааны сайд Мохаммед үүнтэй холбогдуулан Al Jazeera телевизээр хэлсэн үгэндээ: Хурцадмал байдалтай байгаа бүс нутгийн гадаад харилцааны хямралыг сааруулахын төлөө, Катар зохицуулалт хийхийг хүлээж авахад бэлтгэж байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл