• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын салхи-Казакстаны тусгай дугаар" сэтгүүлийн нээлтийн ёслол Астанад болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-07 09:41:03
Хятад улсын дарга Ши Жинпин удалгүй Казакстан улсад төрийн айлчлал хийх бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 17 дахь хурал, Астанагийн дэлхийн тусгай яармагийн нээлтийн арга хэмжээний өмнө болох Хятадын хэвлэл мэдээлэл радио кино телевизийн үндэсний ерөнхий газар, ХОУР, Казакстаны холбогдох байгууллагуудын Астанад хамтран зохион байгуулж байгаа соёлын арга хэмжээнүүдэд оролцох юм.

6-нд, "Хятадын салхи-Казакстаны тусгай дугаар" сэтгүүлийн нээлтийн арга хэмжээ Казакстаны нийслэл Астана хотноо боллоо. Тус сэтгүүлийг ХОУР, Казакстаны "Бусинесс" сонин, "Орос" сонин хамтран гаргаж байгаа юм.

Мөн 6-ны үдээс хойш, Хятадын хэвлэл мэдээлэл радио кино телевизийн үндэсний ерөнхий газар, Казакстаны Хабар телевизийн хамтран зохион байгуулсан Хятад Казакстаны "Торгоны замын театр" нэвтрүүлгийг цацаж эхлэх нээлтийн арга хэмжээ Астанад болж, Хятадын Шиньжяны телевиз, Казакстаны Хабар телевизийн төлөөлөгчид "Кино телевизийн нэвтрүүлэг солилцох хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зуржээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе