• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Усны эх сурвалжийг тогтвортой ашиглахыг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-07 15:08:43
6-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Аюулгүйн зөвлөлийн зохион байгуулсан урьдчилан сэргийлэх дипломат харилцаа, хил дамнасан усны асуудлаар зохион байгуулсан нээлттэй хуралд, олон орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, усны эх сурвалжийг шударгаар, тогтвортой ашиглахыг баталгаажуулахыг уриаллаа.

Гутерриш: НҮБ-ын гишүүн орнуудын 1/4 нь хөрш оронтойгоо гол мөрөн, нуур бүрдээ хуваан ашиглаж байдаг. Хил дамнасан усны асуудлаар хамтран ажиллахаар тохиролцох нь туйлын чухал юм. НҮБ урьдчилан сэргийлэх дипломат харилцаа өрнүүлж, байгалийн эх баялаг, бусад яриа хэлэлцээ, зохицуулалт хийхэд цаг ямагт бэлэн байна гэжээ.

Мөн өдөр Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Жэ-И: Хил дамнасан усны эх сурвалж нь урсгал дагуу орнуудын хамтын ашиг сонирхолтой холбоотой юм. Хил дамнасан усны эх сурвалжийг ашиглах хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь бүс нутгийн тогтвортой байдал, экологийн хамгаалалт, тогтвортой хөгжилд ашигтай юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе