Ши Жиньпин Казакстанд айлчлахаар мордлоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-07 16:22:44
Бүгд Найрамдах Казакстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын урилгаар Казакстанд төрийн айлчлал хийж, ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүний 17-р уулзалт, Астанагийн тусгай экспогийн нээлтийн арга хэмжэнд оролцоор Хятадын улсын дарга Ши Жиньпин 7-нд тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны бодлого судлах албын эрхлэгч Ван Хүнин, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи нар Ши Жиньпин даргад бараа болон айлчилж байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл