• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Одоо Солонгосын хойгийн цөмийн асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулах хамгийн зангилаа цаг үе тохиож байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-07 18:45:13
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 7-нд Бээжинд хэлэхдээ, одоо Солонгосын хойгийн цөмийн асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулах замдаа буцан ирэх хамгийн зангилаа цаг үе тохиож байна гэжээ.
  
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадыг оролцуулсан бий бүхий бүс нутгийн түншүүд Солонгосын хойгт цөмийн зэвсэггүй байхыг биелүүлэх тухай дахин амлалт хийсэн, одоогийн асуудал нь хэрхэн хамтын хүчин чармайлтаар Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцээний ширээнд авчрах явдал юм гэж саяхан Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хэлсэнтэй холбогдуулан Хуа Чүнь-ин хэлэхдээ,
 
Одоо Солонгосын хойгийн цөмийн асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулах замдаа буцан ирэх хамгийн зангилаа цаг үе тохиож байна, олон улсын хамтын нийгэмлэг цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэгээс сэргийлэх, энхийн хэлэлцээг өргөтгөх эрч хүчээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ хойгийн цөмийн асуудлыг даруйхан энхийн арга замаар зохицуулахыг ахиулах явдал болно гэжээ.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе