• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Пакистаны найрсаг хамтын ажиллагааны харилцаа гурав дахь талд чиглээгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-07 20:14:28
Хятад улс Пакистанд цэргийн бааз байгуулахаар байна хэмээн Америкийн батлан хамгаалахын яамны хэлсэн үгэнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин хэлэхдээ, Хятад Пакистаны найрсаг хамтын ажиллагааны харилцаа гурав дахь талд чиглээгүй бөгөөд энэ нь ч өөр өөрийн олон улсын амлалтад нийцэж байгаа юм гэжээ.
 
Хуа Чүнь-ин: Америкийн талын нийтэлсэн тайлан бодит хэргийг гуйвуулж, Хятадын батлан хамгаалахын байгуулалтад зүй бус үнэлгээ өгч, Хятадын талын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалах үйл ажиллагаанд хариуцлагагүй үг хэлснийг бид анхааралдаа авсан бөгөөд үүнийг эрс эсэргүүцэж байна гэжээ.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе