• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Назарбаевын зохиолын эмхтгэл" хятад хэлээр хэвлэгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-07 09:19:12

Жүншинь агентлагийн мэдээ, "Назарбаевын зохиолын эмхтгэл"-ийн хятад хэлний хэвлэлийг нийтлэх хурал орон нутгийн цагаар 6-нд Казахстаны нийслэл Астанад болжээ. Хуралд ХНШУА-ын дарга Ван Вэйгуан, Казакстаны ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Төмөрблат болон Хятад, Казакстаны төлөөлөгч 100 гаруй хүн оролцжээ.

Тус номыг ХНШУА-ын Орос, Зүүн Европ, Төв Азийн судалгааны газар, Казахстаны ерөнхийлөгчийн номын сан хамтран редакторлажээ. Ван Вэйгуан Жүншинь агентлагийн сэтгүүлчид сурвалжилга өгөхдөө: Энэ бол ерөнхийлөгч Назарбаевын улс орноо удирдах ажлын арга барил, Казакстаны өнөөгийн бодлого, хөгжлийн стратегийг ойлгох чухал сурвалж бичиг юм гэжээ.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе