• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өвөр Монголын хоёр том боомт хотод анх удаа "Агаарын хонгил" байгуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-07 15:14:25

"Хөх-Хотын өдрийн сонин"-ы мэдээ, Саяхан Өвөрмонголын Эрээн хотын нисэх онгоцны буудалд зорчигч тээврийн CRJ90 нисэх онгоц газардахын дагуу Хөх-Хот-Эрээн-Манжуур чиглэлийн агаарын шугам албан ёсоор нэвтэрчээ.

Эх сурвалжаас үзвэл, Хуашя Агаарын тээврийн компанийн гүйцэтгэсэн G52685/2686 дугаартай зорчигч тээврийн онгоц нь 87 хүний суудалтай, долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв, Бямба гарагт нисэх юм байна. ӨМ-ын хоёр том боомт хотод энэхүү агаарын шугамыг нээж байгаа нь хоёр том боомт хотын дэд бүтцийн харилцаа холбоо, нээлттэй байх төвшнийг дээшлүүлэх, мөн хил худалдааг хөгжүүлэхэд тустай юм. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе