• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын Түвд соёл-Катманду форум" нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-07 10:07:54

"Хятадын Түвд соёл-Катманду форум" Балбын нийслэл Катмандуд 6-нд нээгдлээ.

Уг форумыг Хятадын Түвд судлалын судалгааны төв, Хятадаас Балбад суугаа элчин сайдын яам, Хятадын Түвд соёлыг хамгаалж хөгжүүлэх нийгэмлэг, Балбын Арнико нийгэмлэг хамтдаа зохион байгуулав. Балбын дэд ерөнхий сайд Кришна Бахадур Махара хэлэхдээ, Хятадын Түвдийн орчин үеийн байгуулалт нь Балбын хувьд алс хэтийн ач холбогдолтой юм. Балба Хятадын мэргэжилтнүүд энд хуран цугларч, харилцан сонирхож буй асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа хийх нь хоёр орны харилцааг цаашид эрчимжүүлнэ гэв.

Хятадаас Балбад суугаа элчин сайд Юй Хун хэлсэн үгэндээ, урт хугацааны турш Түвдийн Өөртөө Засах орон Хятад Балбын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж, баялаг үр дүнд хүрч байна гэв.

Форумд оролцох Хятад Балбын эрдэмтэн мэргэжилтнүүд 6-р сарын 6, 7-ны өдөр түвд эмнэлэг, буддын шашны соёл, хоёр орны эдийн засаг худалдаа, боловсрол, уран зургийн талаар олон илтгэл тавих юм байна. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе