• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жүншинь банк Казакстаны банктай хувьцааны эрх шилжүүлэх хэлэлцээр байгуулав

CRI       (GMT+08:00) 2017-06-08 10:07:13

Хятад улсын дарга Ши Жиньпин Казакстанд төрийн айлчлал хийж буй үеэр 6-р сарын 7-нд Астанад Хятадын Жүншинь банкны хувьцаат ХХК, Хятадын тамхины ерөнхий компаний Шуанвэй хөрөнгө оруулалтын ХХК хамтран Казакстаны Ардын Банктай хувьцааны эрх шилжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурав.

Энэ хэлэлцээрт Хятадын тал Казакстаны Ардын Банкны хөрөнгө оруулалттай Аржин банкны хувьцааны 60 хувийг худалдан авах бүдүүвч хэлэлцээр, хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээр зэрэг агуулга багтжээ.

Энэ удаад Казакстанд очиж нутгийн арилжааны банкны хувьцааг худалдан авсан явдал бол Жүншинь банк "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжин ажиллах стратегийн үйл ажиллагаа юм. Энэ нь нэгд, Хятад, Казакстаны банк санхүүгийн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг нээхэд тустай. Хоёрт, Жүншинь корпорац Казакстанд төдийгүй Төв Азийн бүс нутагт үйл ажиллагаагаа хөгжүүлэхэд тустай. Гуравт, Жүншинь банкны гадаад дахь хөгжлийн стратеги төлөвлөлтийн хэрэгжилтийг түргэтгэхэд тустай хэмээн Жүншинь банк танилцуулсан байна.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе