8-нд, Астанад Хятад улсын дарга Ши Жиньпин, Афганистаны ерөнхийлөгч Ашраф Жанитай уулзав.
Ши Жиньпин: Хятад, Афганистаны харилцаа хөгжлийн сайн хандлагаа хадгалсаар байна. Хоёр орны олон давхаргын харилцаа олширч, эдийн засаг худалдаа, нийгэм соёл зэрэг олон салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, "нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулах талаар идэвхтэй ахиц гаргав. Хятад, Афганистан хоёр тал хоёр орны харилцаан дахь дээд давхаргын харилцааны удирдах үүргийг биелүүлж, хоёр орны олон давхаргын солилцоо, харилцан айлчлалыг эрчимжүүлэх ёстой. "Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг хамтдаа урагшлуулах ойлголцлын санамж бичиг" зэрэг хамтын ажиллагааны гэрээг идэвхтэй хэрэгжүүлж, "нэг бүс нэг зам"-ын хүрээнд бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад, Афганистан харилцан саадгүй холбогдох төслийг тогтвортой урагшлуулна. Хоёр тал терроризмын эсрэг, аюулгүйн хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Дотоодын аюулгүй байдлаа хамгаалахын төлөөх Афганистаны засгийн газрын хүчин чармайлтыг Хятад улс дэмжинэ. Афганистаны тал холбогдох бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх явдлыг үргэлжлэн дэмжихэд бэлэн байна гэжээ.
Ашраф Жани: Афганистан, Хятадын найрсаг харилцааг чухалчилж, Афганистаны энх тайван сэргээн босголт, энх тайванаар зохицуулах үйл явц дахь Хятадын дэмжлэгт талархаж, олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт гүйцэтгэж буй Хятадын чухал үүргийг чухалчилж байна. Афганистан Хятадын эдийн засаг худалдаа, аюулгүй байдал зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр хичээж, "нэг бүс нэг зам" санаачлагыг дээд хэмжээгээр сайшааж, улс орныхоо хөгжлийг "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалттай холбохыг хүсэж байгаа ба зам тээврээр харилцан саадгүй холбогдох зэрэг салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно гэжээ.
Ван Хү Нин, Ли Жаньшү, Янь Жиечи нар уулзалтад оролцсон байна.