• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын батлан хамгаалалтын сан байгуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-08 09:30:45
Европын холбооны комисс 7-нд мэдэгдэл гаргаж, Европын батлан хамгаалалтад зориулан 5.5 тэрбум еврогийн сан байгуулж, гишүүн орнуудын батлан хамгаалалтын судалгаа, хамтын худалдан авалтыг дэмжинэ гэдгээ мэдэгдлээ.

Европын холбооны комиссын тус мэдэгдэлд: Европын батлан хамгаалалтын санг гишүүн орнуудын батлан хамгаалалтын судалгааны хөрөнгө оруулалт, батлан хамгаалалтын тоног төхөөрөмж, технологи худалдан авахыг өргөтгөхөд үйлчлүүлж, гишүүн орнуудын батлан хамгаалалтын салбарт давхар хөрөнгө оруулалт хийхийг багасгаж, эдийн засгийн үр ашгаа дээшлүүлэхэд тусална гэдгээ онцолжээ.

Европын холбооны комиссоос 2016 оны 11-р сард "Европын батлан хамгаалалтын үйл ажиллагааны хөтөлбөр" гаргасан нь батлан хамгаалалтын салбарын судалгаа, аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх зорилготой юм. Үүнд Европын батлан хамгаалалтын сан байгуулах нь чухал арга хэмжээ юм байна.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе