• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Казакстан дахь айлчлалаа эхлүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-08 16:49:48

7-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Казакстаны нийслэл Астана хотыг зорьж, Казакстанд төрийн айлчлал хийж, ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын зөвлөлийн 17-р хурал, Астанагийн олон улсын тусгай экспогийн нээлтийн ёслолд оролцохоор явсан юм. Энэ бол "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын дараа Ши Жиньпин даргын хийж буй анхны айлчлал юм. Хятадын ШУА-ийн ШХАБ-ын судалгааны төвийн нарийн бичгийн дарга Сүнь Жуанзи илэрхийлэхдээ: Энэ айлчлал "нэг бүс нэг зам" санаачилгын хүрээ дэх Хятад, Казакстан хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэн, ШХАБ-ын гишүүн орнууд хоорондын эерэг харилцаа холбоо, хамтын хөгжилд чухал ач холбогдолтой юм гэжээ.

2013, 2015 оны айлчлалыг тооцоод Ши Жиньпин дарга 3 дахь удаагаа Казакстанд айлчилж байна. Хятадын ШУА-ийн ШХАБ-ын судалгааны төвийн нарийн бичгийн дарга Сүнь Жуанзи хэлэхдээ: Хятад, Казакстан дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн үеэр Ши Жиньпин дарга Казакстанд дахин айлчилж буй нь Хятад, Казакстаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

"Хятад, Казакстан хоёр орны харилцаа хөрш орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааны жишиг болж, ялангуяа 2011 онд хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш бүх салбарын хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж эхэлсэн юм. Хятад, Казакстаны хамтын ажиллагаа нь хоёр талт хамтын ажиллагааны шинэлэг жишиг тогтоосон. Жишээ нь, Хятад, Казакстаны төмөр замын транзит тээвэр, нефть нийлүүлэх хоолой тавих, Хятад, Төв Азийн байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалт, Хятад, Казакстаны Хоргосын хамтын ажиллагааны төвийн бүтээн байгуулалт маш сайн жишиг болж байна. Энэ нь Хятад, Казакстаны дэд бүтцээр холбох, эдийн засаг, худалдаа зэрэг тэргүүлэх салбарын хамтын ажиллагааны бодит үр дүнгийн илэрхийлэл юм. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт гүнзгийрэхийн хэрээр Хятад, Казакстаны ирээдүйн хамтын ажиллагаа асар их орон зайтай байна."

ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын зөвлөлийн оны хуралд оролцох нь Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлалын нэгэн чухал агуулга юм. 2001 онд байгуулагдсан ШХАБ 16 жилийн хөгжлийг туулж, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг ахиулах, олон улсын эмх журмыг шударга зүй зохистой чиглэлээр хөгжүүлэх зэрэг талаар бүтээлч хүчин болж, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжлийн талаар орлуулж болошгүй үүрэг гүйцэтгэсээр байна. Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ удаагийн хуралд, ШХАБ түүхэндээ анх удаа гишүүнчлэлээ өргөтгөж, Энэтхэг, Пакистаныг албан ёсоор элсүүлснээр, ШХАБ дэлхийн хамгийн олон хүн амтай, хамрах нутаг дэвсгэр хамгийн өргөн уудам бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага боллоо. Сүн Жуанзи хэлэхдээ: Энэтхэг, Пакистан хоёр орон элсэн орсноор, ШХАБ-ын хөгжилд шинэ боломж авчирна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Бүс нутгийн байгууллагын хувьд, ШХАБ шинэ гишүүн элсүүлэх нь шаардлагатай үйл явц юм. Энэтхэг, Пакистан ШХАБ-д элсэн орсны дараа, олон улсын хэмжээнд нэр нөлөө зэрэг тус байгууллагын хамтын ажиллагааны орон зай, цар хүрээ улам өргөжиж болно. Энэ нь ШХАБ-д хамтын ажиллагаанд олон шинэ боломж нээх юм. Тухайлбал, аюулгүй байдлын хувьд, Энэтхэг, Пакистан хоёр улс бүс нутгийн том орон болохоор, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах, терроризмд цохилт өгөх, Афганистаны асуудлыг зохицуулах зэрэг бүс нутгийн халуун цэгийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэж болох юм" гэжээ.

Энэ жил "ШХАБ -ын дүрэм"-нд гарын үсэг зурсан 15 жилийн ой, "ШХАБ ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ"-г үзэглэсний 10 жилийн ой тохионо. Эх сурвалжаас үзвэл, Ши Жиньпин дарга энэ удаагийн жил тутмын хуралд оролцож чухал үг хэлэх бөгөөд талуудын сонирхож буй асуудалд Хятадын ухааныг нэмэрлэж, талуудтай хамт ШХАБ -ын аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулах болно. Сүнь Жуанзи, ШХАБ-ын хөгжил нь "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад эерэг үүрэг гүйцэтгэх болно гэжээ. 

"Нэг бүс нэг зам" болон ШХАБ бол өөр өөр давхаргын бүс нутгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх хэлбэр юм. Энэ хоёр хоорондоо харилцан туслалцаж, харилцан нөхвөрлөх болно. ШХАБ нэг талаар "Нэг бүс нэг зам"-тай хамтын ажиллагааны зорилт, хамтын ажиллагааны үзэл баримтлалын талаар адил, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарын зарим хамтын ажиллагааны тэргүүн чухал чиглэлийн хувьд нэгдмэл юм. Үүнээс гадна, ШХАБ- ын гишүүн орон, ажиглагч орон бүгд "Нэг бүс нэг зам"-ын эргэн тойрны чухал орон бөгөөд "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын санаачилгатай уялдан зохицож байна. Ирээдүйд "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын явцад ШХАБ-тай харилцан хамтран ажиллаж, хамтдаа хөгжих болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе