• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Халдлагын улмаас 13 хүн амиа алджээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-08 18:18:44

7-нд Ираны нийслэл Тегеран хот дахь парламентын байр, Имам Хомейнигийн бунхны гадна гарсан террорист халдлагын улмаас 13 хүн нас баран 43 хүн шархадсан байна.

Ираны ерөнхийлөгч Хасан Роухани мөн өдөр нийтэлсэн мэдэгдэлдаа террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж, терроризм бол дэлхийн аюулгүй байдлын ноцтой заналхийлэл мөн гэжээ.

Ираны Оюутан сурагчдын мэдээлэх агентлагийн мэдээлснээр, халдлага үйлдэгчид бүгд "Исламын улс" хэт даврагч бүлэглэлд элссэн Ираны иргэд юм байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе